Дэлхий Хакерууд Монголыг “онилж” байна

Хакерууд Монголыг “онилж” байна

Дэлхийн “гуравдугаар дайн” аль хэдийнэ интернетэд буюу кибер хэлбэрээр өрнөөд эхэлчихсэн гэж судлаачид үздэг. Дэлхий дахинд кибер дайны гэнэтийн дайралтууд нэг бус удаа гарч байгаа бол Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ.

Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэх талаар тусгасан байдаг. Гэвч хоёр хөршөөс маань манай улс руу чиглэсэн кибер халдлага сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон байна. Хамгийн сүүлд гэхэд Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж байгааг анхааруулжээ.

Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ.

И-мэйлд хавсаргасан RoyalRoad хортой код нь Microsoft компанийн оффисын программын эмзэг байдлыг ашигладаг бөгөөд дэлгэцийн зураг авах, файлуудыг устгах, зөөх, татаж авах зэрэг олон үйлдэл хийх чадвартай аж. Энэ талаар Тагнуулын Ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргасан байдаг.

Халдлага үйлдэхэд ашигласан баримт бичиг

УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАД НЬ КИБЕР ХАЛДЛАГА ХИЙХ ТОХИОЛДОЛ Ч БИЙ

Мэдээллийн аюулгүй байдал цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаач Л.Галбаатар “Мэдээллийн аюулгүй байдлын талаар гадны орны хийсэн судалгаанаас харахад хамгийн эмзэг байдалтай 45 орны тоонд Монгол Улс орсон байдаг.  Мэдээллийн аюулгүй байдлын судалгааг үзэж байхад төрийн байгууллага дунд эрсдэлтэй  зан  үйл их байгаа нь илт анзаарагдсан. Эрсдэлтэй зан үйл гэдэг маань youtube болон фейсбүүк хуудас руу хандах хүмүүсийн хандалтыг хэлж байгаа юм. Эрсдэлтэй зан үйлийн цаана төрийн алба руу чиглэсэн халдлагууд их байдаг. Тагнуулын Ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газраас сар болгон аль улсаас халдлага илэрснийг тайлагнадаг.

Гэхдээ тухайн халдлага хийсэн улсаас зориуд халдаад байна уу, эсвэл тухайн улсад байгаа этгээдээс халдаж байна уу гэдэг ялгаатай. Тусгайлсан улс төрийн сэдэлтэй халдлага байхыг ч үгүйсгэхгүй. Хоёр хөрш орны хувьд зөвхөн Монгол Улс руу биш бүх улс орон руу кибер халдлага, дайралт хийж байгаа. 

Улс төрийн зорилгоор тагнуулын тусгай албад нь кибер халдлага хийх тохиолдол ч бий. Нэгэнт кибер ертөнц  хил хязгааргүй болохоор энэ дэлхийн хаанаас ч Монгол улс руу халдаж болно.  Дээр нь бид мэдэхгүй өнгөрөөгөөд байгаа болохоос өдөрт хэдэн мянган удаа халдаж байгааг үгүйсгэхгүй.

Мөн Монгол Улс кибер аюулгүй байдлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьсан, кибер дайн, кибер тагнуул идэвхтэй явуулдаг хоёр том кибер гүрний дунд оршиж, энэ хоёр улсаар дайруулан интернетийн урсгалаа авч байна. Хэн илүү мэдээлэлтэй нь урьдчилсан шийдвэр гаргадаг учраас одоо үед хамгийн чухал зүйл бол мэдээлэл” хэмээв.

ХОЁР ХӨРШИЙНХӨӨ АЛЬ НЭГЭНТЭЙ НЬ Л ИЛҮҮ ОЙРТВОЛ МОНГОЛД АЮУЛТАЙ

ОХУ, БНХАУ манайхтай кибер аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэх нь Монголын гуравдагч хөрш болох Япон, АНУ-тай тогтоосон харилцааг сулруулж болзошгүй гэж зарим шинжээч үзсэн байдаг. Мөн хоёр хөршийнхөө аль нэгэнтэй нь л илүү ойртвол Монголын хувьд аюултай байж болзошгүй гэжээ. Тиймээс хоёр хөршийнхөө харилцаанд тэнцвэрээ байнга хадгалж, гуравдагч хөрш болох Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ зэрэг улсаас тусламж авах бодлогоо цаашид баримтлах нь манайд илүү ашигтай гэж судлаач, шинжээч нар үзэж буй.

Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас олон улс үүнд санаа тавьж, онцгой анхаарч ирсэн. Манай Улс  ч ялгаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулсан.

Гэвч Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2015 онд дууссан.  Өөрөөр хэлбэл, 2016 оноос эхлэн кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас өөр бие даасан бодлогын баримт бичиг манай улсад байхгүй явж ирсэн гэсэн үг.

Гэтэл кибер аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй үйлдэл биш, кибер халдлага улам бүр бэлтгэгдсэн, хохирол ихтэй болж буй.  Манай хоёр хөршөөс эхлээд кибер дайралтууд өдөр, цаг бүр Монгол Улсын үүдийг тогшсоор байхад Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль бидэнд алга.

Эх сурвалж: news.mn

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна