Нийгэм Дотоодын аялал жуулчлалаар эдийн засгаа эрчимжүүлэх боломжтой

Дотоодын аялал жуулчлалаар эдийн засгаа эрчимжүүлэх боломжтой

Муу нэрт, гайхал “өвчин” л дотоодын аялал жуулчлалын эдийн засгийн болоод нийгэм, соёлын эерэг болон сөрөг үг дагавруудыг ялган харах боломжийг олголоо гэхэд маргах хүн үгүй биз ээ.

2020 оныг хүртэл аялал жуулчлалын салбарын мэргэжлийн ихэнх байгууллагууд нь зөвхөн гадаадын жуулчдад зориулан бүтээгдэхүүнээ хөгжүүлж, тэдэнд зориулан төрөл бүрийн контент бэлдсээр ирсэн бол Монгол аялагчдыг маань голоогүй бусад орны мэргэжлийн байгууллагууд бидэнд зориулан маркетингийн компанит ажлаа тууштай зохион байгуулж чамгүй урсгалыг эх орондоо татаж, эдийн засгийн үр өгөөжийг хүртээд олон жилийг үдэж.

Гэтэл дотоодын аялал жуулчлал нь тухайн улсын иргэдэд өөрсдийн соёлын онцлог, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа үнэ цэнийг илүү ойлгуулдаг учраас ихэнх улс орнууд бодлоготойгоор хөгжүүлж үндэсний соёлын дархлаагаа бататгасаар ирсэн.

Бас нэг заавал дурдах ёстой давуу тал бол, өөрийн эх хэл дээрээ үйлчилгээгээ авч, ханшийн зөрүүнд санаа зовох шаардлагагүйгээс гадна соёлын ялгаа гарахгүй, дээр нь ямар ч гадаад пасспорт, визний асуудалгүй тул илүү тухтай, илүү олуулаа хамрагддаг онцлогтой.

Өнгөрсөн зун буюу 2020 оны аялал жуулчлалын улиралд дотоодын аялал жуулчлалаас Монгол Улс ямар үр өгөөж хүртсэн талаар зах зухаас нь өнгийхөд чамгүй эерэг мэдээтэй байгааг хуваалцъя.
Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил 13,000 дотоод, гадаадын жуулчид хүлээн авч байсан бол 2020 онд 25,000 жуулчин хүлээн авч хамгийн багадаа 4 тэрбум төгрөгийн орлогыг орон нутгийн эдийн засагт оруулсан байна. Энэ талаар илүү сайн, нухацтай судалвал энэ тоо өсөх нь ойлгомжтой. Учир хүнсний дэлгүүрүүдийн орлого өнгөрсөн оныхоос дунджаар 2 дахин их борлуулалттай байжээ

Дорнод аймгийн Буйр нуур орчимд үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны баазууд 2019 оныхтой харьцуулвал 2 дахин их орлого олсон амжилттай байгаа тул дараа жил дотоод, гадаадын жуулчдаа илүү тухтай, байгаль орчинд ээлтэй орчинд бас дээр нь төрөл бүрийн зугаа цэнгэл болон чөлөөт цагийн хөтөлбөрүүд санал болгохоор мэргэжлийн багаас зөвлөгөө аван нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа юм байна.
Дундговь аймгийн тухайд өнгөрсөн жил 6,000 орчим хүн хүлээж авдаг байсан Цагаан суврагын орчимд л гэхэд 20,000 дотоодын аялагчид хүлээж авчээ. Энэ аялагчид маань тухайн нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлснийг судалж байна.
Gobi-Caravanserai ресорт энэ жил үнэхээр тренд болж Байршлын хэрэгслийн загвар дизайн, консепт нь амжилттай маркетинг болж аялагчдын аялах газрын сонголтонд нөлөөлж болохыг харуулсан сонирхолтой жишээ боллоо.
Завханы Улиастай хотод ажилладаг өргөн нэрийн хүнсний бүтээгдэхүүний борлуулагчийн мэдээлж байгаагаар өнгөрсөн жилийн аялал жуулчлалын улиралтай харьцуулвал 3 дахин их борлуулалт хийсэн мэдээ байна.
Нийт аймгуудын дунджаар орон нутгийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт дунджаар 35% өсөлттэй байна. (Сүлжээ дэлгүүрийн хувьд)
Гээд зах зухаас нь харахад Дотоодын аялагчид маань боловсролын түвшингээсээ шалтгаалан муу нэр их дуулсан ч орон нутгийн эдийн засагтаа бол  эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

Гэхдээ тэд маань яагаад ийм аяллын боловсролгүй түүх, байгалийн дурсгалт газруудад хүндэтгэлгүй ханддаг вэ гээд бодоод үзэхээр Ковидоос өмнө хэн ч тэдэнд зориулж контент бэлдээд мэдлэгтэй, мэдээлэлтэй байлгахад анхаарч байгаагүй билээ. Тиймээс одоо бид “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг үгээ бодон бодон Монгол аялагчдаа боловсруулах тал дээр хүчээ нэгтгэвэл яасан юм бэ?

Сүүлд нэмэгдсэн

ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ЗУРГААН ТЭРБУМ АМ. ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Засгийн газар экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат...

Авлигатай тэмцэх газаэр хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг...

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

АТГ нь 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгаж 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн...

Өнөөдрөөс бага ангийнхан танхимаар, дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны...
- Advertisement -

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ

Олон нийтийн хяналтын оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар...

Баатархүү Энх-Оргил Фабрицио Андраде-г ялж, “ONE” Холбооны Bantamweight MMA Дэлхийн аваргын бүсийг хүртэв.

Монголын хоёр дахь MMA Дэлхийн аваргыг тодруулсан гайхалтай сенсациудад “The Tormentor” Б.Энх-Оргил нь Fabricio “Wonder Boy” Andrade-г 4 дүгээр...

Танд сонирхуулахад

АНУ коронавирусийн халдвараар Хятадыг давж, нэгдүгээрт бичигдлээ

АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн...

Өнгөрч буй оны хамгийн муу кинонуудыг нэрлэв

Америкийн “The Hollywood Reporter” сэтгүүлийн кино шүүмжлэгчид...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна