Дэлхий Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна

Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна

Коронавирусын халдвар дотоодод эрчимтэй нэмэгдэж байгаатай зэрэгцэн манай улсын импортын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомт Монголын талаас машин оруулахгүй хаагаад 15 хонож байна. Манай улсын нийт импортын 80 хувь нь дамждаг Замын-Үүд боомтоор нэвтрэхээр хүлээж, цуваа үүсгэсэн том оврын ачааны машины тоо хэдийнэ 800 гарсныг эх сурвалжууд мэдээллээ.Монголын талаас нэг ч машин оруулахгүй хаасан байгаа байдалтай тул АНУ, Япон, Солонгос, Хятад гээд бүх улсаас газраар ирдэг ачаа буюу өргөн хэрэглээний бараа, хүнс, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын барааны хомсдол үүсч эхлээд байна. Тухайлбал барс захад нарийн ногооны олдоц муудаж, зарим төрлийн эм хэрэгслийн нөөц дууссаныг эмийн сангуудаас харж болно.   Оргил үедээ өдөрт дунджаар 150-200 машин ачаа Замын-Үүдийн боомтоор солилцдог бөгөөд өнгөрсөн сарын 20-ноос хойш нэг ч машин оруулаагүй байна.   БНХАУ-ын талаас энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар хариу ирүүлэхгүй байгаа аж. Манай улсад коронавирусын халдвар огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж таамаглаж байгаа ч тодорхой мэдээллийг ямар ч байгууллага өгөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын 20-ны орчимд гаалийн хашаанд нэг ачааны машин шатсан байна. Тухайн үед хашаанд бөөгнөсөн автомашинуудыг цэгцэлж зай талбай гаргах шалтгааны улмаас манай талаас машин оруулахгүй хаасан бөгөөд үүнээс хойш нэг ч машин нэвтрээгүй аж. Харин Эрээн хотод байсан машинууд бага багаар Монголын тал руу ачаагаа аваад ороод дууссан байна. Одоо Хятадын талд ачаа ачих нэг ч машин байхгүй байгааг каргоны компаниуд хэлж байна. Улмаар 23-нд Замын-Үүдэд ковидын халдвар бүртгэгдсэн байна. “Шадар сайдаар ахлуулсан цахим хуралд бүх боомтын төлөөлөл оролцож нөхцөл байдлаа танилцуулсан. Өнөөдөр өглөө ЗТХЯ-наас дахин цахим хурал хийж, БНХАУ-ын Хөх хот, Эрээн дэх консулууд, Элчин сайд Т.Бадрал нар оролцсон. Тус хурлын үеэр Хөх хот дахь консул “БНХАУ-ын тал дөрөвдүгээр сарын 7-ноос хилээрээ нэвтрүүлнэ. Гэхдээ өвчлөлийн байдлыг харна гэсэн мэдээллийг өгч байгаа” гэж Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээлсэн байна. Мөн ачаа тээврийн жолооч нарыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн гэжээ. Хэрэв  манай дотоодын халдвар буурахгүй бол энэ сарын 7-нд ч хилээ нээхгүй байх магадлал өндөр юм байна. Ямартай ч бүх төрлийн импорт зогссон байдалтай байгаа тул хоёр тал яаралтай хэлэлцээ хийж асуудлыг шийднэ гэж найдаж байгаагаа ачаа тээврийнхэн илэрхийлж байна. Замын-Үүд боомт нь импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд асуудал үүсдэг. Цаашид боомтын хүчин чадлыг өсгөх, цаг үеийн ийм нөхцөлд авах арга хэмжээг найдвартай, шуурхай байлгах тал дээр анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Оны өмнө ачаа тээврийн эргэлт мөн ийнхүү удааширч байсан билээ.  

Б.ТөгсЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна