Нийгэм Авлигын эсрэг, Шүүхийн тухай хуулиудад тавьсан хоригийг хүлээн авахаас...

Авлигын эсрэг, Шүүхийн тухай хуулиудад тавьсан хоригийг хүлээн авахаас татгалзаж, нэгжийн тухай хуульд тавьсан хоригийн зарим хэсгийг хүлээн авав

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийн нийт 29 зүйл заалтаас хоёрыг нь хүлээн авав. Харин бусад зүйл заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

15:09 2021/01/28

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.  

Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. 

14:37 2021/01/28

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

13:19 2021/01/28

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь буюу олонх нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Үргэлжлүүлэн Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

12:53 2021/01/28

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: АТГ‑ын дэд дарга нас барсан учраас оронд нь хүн томилъё гэдэг хууль оруулж ирсэн. Ерөнхийлөгч томилно гэдгээрээ буюу хуучнаараа байсан.

Хууль зүйн байнгын хороон дээр АТГ-ын дарга, дэд даргын томилгоог Ерөнхий сайд шийднэ гэж өөрчилсөн. Би ч тэр үед үүнийг дэмжсэн. Гэхдээ би эргэлзэж тээнэгэлзэж байна.

Яагаад гэвэл энэ сарын 19-нд юу болов. Оффшорт байгаа мөнгийг саатуулах ажил болоод хувирчихлаа даа гэж харж байна.

АТГ-ын даргын томилох эрхийг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгч байгаа нь нэг намын даргад өгч байгаа хэрэг. Энэ дээр өөр гарц хайя гэж байнгын хороон дээр ярьсан. Бид буруу л юм хийж байна даа.

Нью Йоркийн шүүх дээр байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татаж авсан бэ. Оффшорт байгаа хөрөнгийн учрыг олохоор явж байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татсан. Та нар газрын баялаг мөнгө болоод гадагшаа гарчихсан хэргийн шалгах процессыг зогсоох гэж байна. Ингэж болохгүй. Оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж байна. Ч.Хүрэлбаатар зогсоочихож байгаа болохоор орж ирэхгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ах нарын авлигын асуудлаас хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан.

АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажилладаг болчихсон шүү дээ.

С.Ганбаатар гишүүнийг гадаа хүйтэнд өлсөж, ядарч байгаад эмзэглэж байна. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг хүндрэлтэй үед Оюутолгойг хөндөж болохгүй гэдэг байр суурьтай байдаг.

Засгийн газар нэхэмжлэлээ татаж авсан бол асуудал байна гэж үзнэ. Харин асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газрыг төлөөлөх боломжгүй нэхэмжлэл гаргаад түүнийгээ татаж авсан бол зарчмын хувьд буруу.

11:34 2021/01/28

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. 

АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас томилдог байсныг даргыг нь Ерөнхий сайд санал болгож УИХ томилдог, дарга нь дэд даргаа томилдог болгон өөрчилсөн билээ. 

Холбогдох байнгын хороогоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоригтой холбогдуулан үг хэлж байна.

Тэрбээр “Өрх бүрд нэг төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгааг гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Зөвхөн энэ асуудлаар” гэв. 

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Тамгын газрын дарга Ө.Шижир Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг танилцууллаа.

Сүүлд нэмэгдсэн

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа

АНУ-ын батлан хамгаалах салбарын дэмжлэгтэйгээр “Stratolaunch” компанийн бүтээсэн “Talon-A” нэртэй дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг Номхон далайн...

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн энэ...

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд...
- Advertisement -

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай

Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч,...

6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинд УБ дугаар олгохгүй”

Энэ оны зургаадугаар сарын 1 /2025.06.01/-ний өдрөөс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх...

Танд сонирхуулахад

Цагаан хад суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулж байна

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг...

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна