Эдийн засаг ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 20.3 ХУВИАР ӨСӨЖ, 3.6 ИХ НАЯД...

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 20.3 ХУВИАР ӨСӨЖ, 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ХҮРЭВ

Валютын хадгаламжийн хэмжээ хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өсөлттэй харьцуулахад 2.7 дахин эрчтэй өсөлт байсан байна.

Эдгээр нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд нөлөөлжээ. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос тав орчим хувиар өсөж, 20.5 их наяд төгрөг хүрчээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 23 хувиар өсөж байсантай харьцуулахад саарсан үзүүлэлт болж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувиар өсөөд байсан зээлийн өсөлт ийнхүү огцом саарлаа.

Монголбанк шинэ төрлийн “коронавирус” дэгдэхээс өмнө буюу 2019 оны төгсгөлд хийж байсан төсөөлөлдөө зээлийн өсөлт 10 гаруй хувьтай буюу эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд байна гэж тооцож байсан ч оны эхний хоёр сард зээлийн өсөлт нэг хувьд хүрсэнгүй. Түүнчлэн хоёрдугаар сард өмнөх сараасаа буурсан үзүүлэлттэй байна. “COVID-19”-ийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна гэж гуравдугаар сарын 11-нд гаргасан мөнгөний бодлогын мэдэгдэлдээ Төв банк онцолж байв.

Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкнуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм. Шийдвэрийг дурдвал бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Төгрөгийн нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зах зээлд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр гарах боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна