Эрүүл мэнд Б.Ууганбаяр: Тарагны саванд гялгар ууттай, тортон дунд варены шилтэй...

Б.Ууганбаяр: Тарагны саванд гялгар ууттай, тортон дунд варены шилтэй архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлалтад байгаа иргэдийн талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр: “Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архидан согтуурсан. Тэнд ихэвчлэн долдугаар сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Тэдгээр хүмүүс архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн. Бид даруй шалгалт хийгээд зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан. 

Нэмж хэлэх хэд хэдэн ноцтой зүйл бий. Ам нээвэл уушги нээ гэдэгчлэн хэлье. Сүүлийн үед тусгаарлах байранд байгаа иргэдийн гаргасан зөрчил маш их нэмэгдэж байгаа. “Баянхангай”-д байсан зарим хүн, тодруулбал зөрчил гаргасан найман хүн “Бид Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэсэн байсан. 

“Гоё” гэдэг тарагны таргийг нь асгаад дотор нь гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна. Тортны дотор варены шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь гээд гаднаас нь оруулсан. Тусгаарлах байранд байхдаа дэглэм их зөрчиж байгаа. Шөнө дунд 3-4 цагийн үед коридороор хэсээд бие биенийхээ өрөөнд орж байна. Хөзөр тоглож байна. Бид заримдаа хүч хүрэхгүй тохиолдол гарч байна. 

Зарим сувиллын газарт матрасан дээр нь хүүхдүүдээ шээлгэж байна. Гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газрууд болъё гэж байна. Үхрийн гуяны шинэ махаар хоол иднэ гэдэг юм ярих юм. Бэлэн хоолон дотор 300 гр-тай архи хийгээд оруулчих юм. Энэ мэтчилэн маш олон асуудал байна. Бид энэ бүгдийг нь тэр болгон ярихгүйгээр дотооддоо зохицуулаад ажиллаж байгаа. 

Ийм зүйлийг битгий гаргаач гэж хүсье. 

Хандивын хувьд 6.8 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэ хандиваас мэргэжлийн байгууллагууд нэг төгрөг ч ашиглахгүй. Бэлэн мөнгөний хандивын дийлэнх нь эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэгдэж байгаа. Энэ хандивт УОК, Шуурхай штаб оролцдоггүй юм. Зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа. 

Тусгаарлах байртай холбоотой олон асуудал байна. Тухайлбал, “Ивээлэн” сувилалд хоёр эмэгтэй хоолны мөнгөө төлөхгүй гээд олон асуудал гаргасан. 14 хоногийн турш бид хоолны дэглэм барьдаг гээд хоол идээгүй. Дараа нь долоо хоногийн хугацаанд төрөөс даахад “Одоо хоол иднэ” гээд махыг нь тоолох хүртэл хэмжээнд аашилсан. Өнөөдөр тэдний төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Бүр сүүлд нь Улсын Ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. 
Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна. 

Сүүлд нэмэгдсэн

Google сансарт хиймэл оюуны чип туршина

"Project Suncatcher" төслийн хүрээнд Google компани хиймэл оюуны чипүүдээ дэлхийн тойрог замд гарган туршиж, сансраас мэдээллийг шууд боловсруулах боломжийг...

Сүлжээний аюулгүй байдал ба “Zero-Day” аюул

Кибер халдлагын ноцтой эрсдэлээс сэргийлж, дэлхийн хэмжээнд эрүүл мэнд, санхүүгийн салбарын олон байгууллагууд Kiteworks хамгаалалттай файл дамжуулах системийг холбооны...

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол...

ЦЕГ-ын мэдээлэл

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 48 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
- Advertisement -

“АТГ тойм” нэвтрүүлэгийн шинэ дугаар гарлаа.

АТГ-аас бэлтгэн хүргэдэг тойм нэвтрүүлэг “ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААН АВЧРАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ” сэдвээр 2026.09.23-ны өдөр олонд хүрлээ. Эх сурвалж: https://www.facebook.com/share/v/1BN8ZrDtSD/

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна