Ангилалгүй Сураггүй алга болсон Сөүл хотын захирагчийн цогцсыг олжээ

Сураггүй алга болсон Сөүл хотын захирагчийн цогцсыг олжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг цагдаагийнхан олжээ. Түүнийг алга болсны дараа өчигдрөөс эрэн хайж байв. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн гэж үзжээ. 

64 настай Пак Вон Суныг алга болсон талаар өчигдөр охин нь мэдээлжээ. Түүний хэлснээр аав нь гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Алга болохоосоо өмнө зурвас үлдээсэн бөгөөд энэ нь охиныг нь ихэд цочирдуулсан тул цагдаагийнхныг дууджээ. 

Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр Пак Вон Сун пүрэв гарагт ажилдаа ирээгүй тул түүний оролцох ёстой байсан бүх уулзалт, үйл ажиллагаа цуцлагдаад байв. Пакийн дүрс 10:53 цагт  Сонбүк-гү дүүргийн ойн бүсийн ажиглалтын камерт үлдсэн бөгөөд түүний утасны хамгийн сүүлийн дуудлага энэ байршилд бүртгэгджээ.


Хотын захирагчийг эрэн хайх ажиллагаанд 600 орчим цагдаа, онцгойгийн алба хаагчид оролцож, сургуультай ноход болон дрон ашиглан эрэн хайсан байна. “Түүнийг эсэн мэнд оллоо, одоогоор эмнэлэгт хүргэсэн байна” гэх цуурхлын дараа олон хүн Сөүлийн их сургуулийн улсын эмнэлгийн гадаа цуглажээ.

Пакийг алга болохоос өмнө хамт ажиллаж байсан эмэгтэй ажилчдынх нь нэг түүнийг өөрт нь бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгаж байв. Гэвч цагдаагийнхан энэ мэдээллийг баталгаажуулаагүй байна.
Энэ мэдээлэл нь түүний үхэлтэй холбоотой эсэх нь одоогоор  тодорхойгүй байгаа ажээ. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч

Пак Вон Сун анх 2011 онд Сөүл хотын захирагчаар сонгогджээ. Өнгөрсөн оны долоодугаар сард гурав дахь удаагаа сонгогдсон байна. Сөүлийн захирагч 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Тобүро Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай хүн байв. 

Тэрбээр 1982 оноос хойш өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байна. 1970-аад оны сүүлд тэрбээр Пак Чун Хигийн дарангуйллыг эсэргүүцсэн оюутны жагсаалд оролцсоныхоо төлөө  Сөүлийн үндэсний их сургуулиас хөөгджээ. Түүний дараа хэдэн сар шоронд хоригдсон байна. 

1993 онд тэрбээр Харвардын их сургуулийн эрх зүйн сургуульд судлаачаар ажиллаж байжээ. Сөүлийн захирагч байхдаа Пак Вон Сун  хотын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байв.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна