Дэлхий Өмнөд Солонгост коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж...

Өмнөд Солонгост коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж дүгнэжээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхлээд дундаа орсон гэж тус улсын анагаах ухааны мэргэжилтнүүд дүгнэжээ.

Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн удирдлагууд өчигдөр буюу Даваа гарагт энэ талаар мэдэгдсэн байна.

“Эхний давалгаа хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд том хотуудын орчимд үргэлжилсэн гэж бид үзэж байна. Дараа нь тавдугаар сарын эхээр хоёр дахь давалгаа эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэж тус төвийн захирал Жён Юн Киён хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тавдугаар сарын эхээр тохиосон бүх нийтийн амралтын өдрүүдэд Сөүл хотын шөнийн цэнгээний газруудаар тарсан халдварыг хоёр дахь давалгааны эхлэл гэж үзсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгост 17 шинэ халдвар тээгч бүртгэгдсэн нь сүүлийн сар орчим хугацаанд нэг өдөрт илэрдэг тоо анх удаа 20 хүрээгүй тохиолдол байжээ.

Өмнөх хоёр өдөр нь тус бүр 48, 67 тохиолдол бүртгэгдээд байв.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгост нийтдээ 12,438 халдварын тохиолдол бүртгэгдэж, 280 хүн нас бараад байна.

Хоёрдугаар сарын сүүлээр өдөрт 900 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан нь тус улсын хувьд тахлын оргил үе байжээ. “Бид эхэндээ хоёр дахь давалгааг намар, эсвэл өвөл эхэлнэ гэж тооцоолж байсан. Бидний тооцоо буруу байжээ. Хүмүүс хоорондоо ойр харилцсаар байвал халдвар үргэлжлэн тархсаар байх юм байна” гэж Жён Юн Киён хэлжээ.

Ойрын гурван өдөрт бүртгэгдсэн дундаж халдварын тохиолдол 30-аас доош буухгүй бол хорио цээрийн хатуу дэглэмийг буцаан сэргээхээ Сөүл хотын захирагч Пак Вон Сун өчигдөр мэдэгдсэн байна.

Ням гарагт дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 183,000-аар нэмэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн дээд хэмжээ байв. Мөн Даваа гарагт нийт халдварын тохиолдол 9 саяын босгыг давжээ. Халдвар хамгийн хурдтай тархаж байгаа бүс нутаг нь Латин Америкийн орнууд, тэр дотроо Бразил улс болоод байна.

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

УЕПГ: “ХАР ТАМХИНЫ АХИСАН ШАТНЫ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026...

ОНЦЛОХ ИШЛЭЛ

ОНЦЛОХ ИШЛЭЛ “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх...

- Advertisement -

Танд сонирхуулахад

19 настай Бельги-Британийн иргэн бүсгүй дэлхийг ганцаараа тойрч ниссэн хамгийн залуу эмэгтэй боллоо

Бельги-Британийн давхар иргэний харьяалалтай Зара Рутерфорд өчигдөр Бельгийн Кортрик...

ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 20-26-нд

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна