Дэлхий Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч...

Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

Африк гаралтай иргэн Жорж Флоид цагдаа нарын гарт амиа алдсан явдлын улмаас АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мужуудын захирагч нартай видео хурал хийж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна.

Энэ үеэр тэр захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилжээ. Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна” гэж яриад Үндэсний Гвардын цэргийг дуудахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар “өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж шүүмжилжээ.

Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна.

Террорист халдлагын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсныг Нью Йорк Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Харин энэ үеэр хонгилд тэргүүн хатагтай Меланиа Трамп, ерөнхийлөгчийн 14 настай хүү Бэррон нар байсан эсэх талаар мэдээлэл олдоогүй байна.

Сүүлийн хэд хоногт Цагаан ордны хамгаалалтыг чангатгаж, Үндэсний Гвардын цэргүүд, Вашингтон хотын цагдаа, Тусгай хамгаалалтын албаны хүмүүсээр хүч зузаатгажээ.

Цагаан ордны гаднах жагсаал Баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч Ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал...

Өнөөдөр хүйтэн байна

2020 оны 03 дугаар сарын 26-ны 08...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна