Нийгэм АТГ 800 саяас 3 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой...

АТГ 800 саяас 3 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд мэдүүлгийн цахим систем ашиглан 800 сая төгрөгөөс 3 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав. Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байна.

Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд 2,428,179,400 төгрөг, 2019 онд 3,169,350,050 төгрөг гэж тус тус мэдүүлсэн байна.

Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан. Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодитой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа юм.

Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтрана. Ингэхдээ хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хууль бусаар орлого олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд анхаарч, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах зэргээр хуульд заасан чиг үүргийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн

Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр...

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэрээр 19,000 хуурамч домэйн үүсжээ.

Хакерууд удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг ашиглан фэнүүдийн карт болон хувийн мэдээллийг хулгайлах масс "Phishing" халдлага эхлүүлжээ. Одоогоор "fifa" нэртэй...

Оросын FSB дипломатуудын утас хакердсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Оросын Холбооны Аюулгүй Байдлын Алба (FSB) гадаадын тусгай албадыг тус улсын өндөр албан тушаалтнуудын гар утсанд (iPhone болон Android)...

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл...
- Advertisement -

Cisco компани SD-WAN төхөөрөмжүүдийн “0-Day” аюултай цоорхойг зарлалаа.

Дэлхийн сүлжээний тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэрлэгч Cisco компани өөрийн SD-WAN (программ хангамжаар удирдагддаг өргөн зурвасын сүлжээ) систем дээр...

Зүүдэг төхөөрөмжийн “Ultrahuman” брэндийн хэрэглэгчдийн дата алдагджээ.

Ухаалаг бөгж (Smart ring) болон эрүүл мэндийн дата хянагч төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд Oura брэндтэй өрсөлддөг "Ultrahuman" стартап компани кибер...

Танд сонирхуулахад

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй,...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна