АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улсуудын тагнуулын нэгдсэн “Таван Нүд” (Five Eyes) эвсэл хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тэдний үзэж буйгаар сүүлийн үеийн “Frontier AI” загварууд нь хакеруудын халдлага хийх хурд, далайц, нарийн зохион байгуулалтыг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэж, кибер дайны дүр төрхийг үндсээр нь өөрчилж байна. Тагнуулын агентлагууд энэхүү AI-д суурилсан аюул заналыг зөвхөн хиймэл оюуны хамгаалалтын системүүдийг яаралтай нэвтрүүлэх замаар л сөрж чадна гэдгийг засгийн газрууд болон томоохон компаниудад анхааруулав,
