Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-тай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар, ард иргэд Монгол Улс дахь ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Японтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд манай Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов.

Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч, дээд, өндөр түвшинд улс төрийн итгэлцэл бэхжиж буйг сайшаалаа. Энэхүү түншлэлийн арван жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, ойр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Энэ хүрээнд цаашид бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тэлэхэд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцлов. Талууд айлчлалын бэлтгэлд тусгайлан анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж,  батлан хамгаалах салбарын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж, Японы Засгийн газраас Монголын батлан хамгаалах салбарт үзүүлж буй дэмжлэг тусламжийн цар хүрээ өргөжиж буйг сайшаав.

Монгол, Японы Гадаад харилцааны яамны газар нэгж хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, ахлах, дунд шатны болон залуу албан хаагч хоорондын солилцооны хөтөлбөр, арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг цаашид тогтмолжуулан өргөжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлээд буйд талархал илэрхийлэв.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 16 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын...

Дата төвүүдийн эрчим хүчийг хэмнэх “Бичил чип”

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн хамгийн том асуудал болоод буй цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг бууруулах зориулалттай шинэ...

Хятадын “Integrity Tech” группийн хадгалж байсан халдлагын дэд бүтцийг устгав

АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран Хятадын засгийн газартай холбоотой гэгддэг "Integrity Technology Group" компанийн...
- Advertisement -

AI моделиуд интернет сүлжээг “эзлэх” аюул.

Хиймэл оюун ухааны тэргүүлэгч "Anthropic" компаниас AI моделиуд тун удахгүй дата төвүүдээс хамааралгүйгээр, интернетэд холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийг (IoT) хакердан...

Онлайн сурталчилгаагаар дамжих “Zero-Click” тагнуулын программ

Израилийн засгийн газруудад тагнуулын хэрэгсэл зардаг "Candiru" компани нь хэрэглэгч ямар нэгэн холбоос дээр дарах шаардлагагүйгээр (Zero-click), зөвхөн утасны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна