Эдийн засаг Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг...

Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг ХК болгоно

асгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна гэж тусгажээ.

Энэ хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нээлттэй,  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэх, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх талаар ч тусгажээ.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, алба хаагчдад Төрийн өмчийн хувьчлал ба баялгийн тэгш хуваарилалт сэдвээр өчигдөр мэдээлэл өгчээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ:

“Манай улсад төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 78 компани, үйлдвэрийн газар болон тэдгээрийн охин хараат 44 компани үйл ажиллагаа явуулж байна. Улсын Их Хурал, Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд, бусад томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох бодлого баримталж байна.

Бид бэлтгэлээ сайтар хангаж, компани нэг бүрийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, үр ашигтай байдлыг дахин сайтар нягталж, бизнесийн төлөвлөлт, түүний үнэлгээг сайжруулснаар шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг амжилттай татах, олон нийтэд хувьцааг амжилттай арилжих боломж нөхцөл бүрдэнэ” гэжээ.

Хөрөнгийн биржээс хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит компаниудыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхээр нь эрэмбэлнэ.

Жагсаалтын эхний компаниудын үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө,  зах зээлийн нөхцөл зэрэгтэй уялдуулан сонгож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санал дэвшүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дэмжжээ.

Энэ уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар болон нийт албан хаагчид оролцсон гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Сүүлд нэмэгдсэн

2025 онд цахим хөгжилд хийгдэх онцлох 10 ажил

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо...

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2...

Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр...

Apple “Worldwide Developers Conference”-ийг зохион байгуулна

Apple “Worldwide Developers Conference” (WWDC) арга хэмжээгээ нээлтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ үйл явдал Business Insider-ийн нэрлэж буй “critical opportunity”...
- Advertisement -

МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ 12.00 цагийн үед эхэлсэн. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол...

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна