Дэлхий Венесуэлийн ерөнхийлөгчийг АНУ “нарко-терроризм”-ийн хэрэгт яллаж, баривчлахад нь тусалсан...

Венесуэлийн ерөнхийлөгчийг АНУ “нарко-терроризм”-ийн хэрэгт яллаж, баривчлахад нь тусалсан хүнд $15 саяыг амлалаа

АНУ-ын засаг захиргаа өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон бусад 10 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудад “нарко-терроризм”-ийн ял тулгажээ.

Үүнээс гадна АНУ-ын төрийн департмент Мадурог баривчилж, шийтгэхэд шаардлагатай мэдээлэл өгсөн хүнийг $15 сая хүртэл бэлэн мөнгөөр шагнахаа амласан байна.

Аль нэг улсын төрийн эрхийг атгаж байгаа хүнд Вашингтоны зүгээс ял тулгах нь маш ховор үзэгдэл бөгөөд хоёр орны харилцаа ноцтой түвшинд хүрснийг энэ шийдвэр харуулж байна.

АНУ-ын ерөнхий прокурор Уилльям Баррын мэдээлснээр Мадуро болон түүний хамсаатнууд Колумбын социалист партизаны бүлэг FARC-тай хуйвалдаж, АНУ-д их хэмжээний кокайн нэвтрүүлж, ашиг олдог ажээ.

Николас Мадуро нь Венесуэлийн өмнөх ерөнхийлөгч Уго Чавезыг нас барсны дараа 2013 онд ерөнхийлөгч болсон юм.

Түүний эсрэг АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн хориг зарлаад төрийн эрхнээс зайлуулахыг оролдож байгаа. 

Мадуротой хамт яллагдсан бусад хүмүүсийн дотор Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез, социалист намын лидерүүдийн нэг Диосдадо Кабелло, дээд шүүхийн шүүгч Майкел Хосе Морено Перез зэрэг албан тушаалтнууд багтжээ.

АНУ тэргүүтэй барууны олон улс орон Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог хууль ёсны удирдагч гэж үзэж, дэмждэг. Харин Мадурог ОХУ, Хятад, Куба зэрэг улсууд дэмжиж байна.

Вашингтоны эрх баригчид олон жилийн өмнөөс Мадурог эдийн засгийн хоригт орсон газрын тосны салбарын орлогоо нөхөхийн тулд хар тамхины наймаа эрхэлдэг гэж буруутгаж байв.

Ерөнхий прокурор Уилльям Барр “Бид түүнийг баривчилж, АНУ-ын шүүхийн өмнө зогсоох хүсэлтэй байна” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна