Дэлхий Хятадыг тагнадаг цаг уурын станцуудыг илрүүлжээ

Хятадыг тагнадаг цаг уурын станцуудыг илрүүлжээ

Ши Жиньпин дарга тагнуулын үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээний кампанит ажил явуулж байна. Энэ хүрээнд Хятадыг тагнаж байж болзошгүй цаг уурын станцуудыг илрүүлжээ.

Олон зуун хууль бус цаг уурын станцуудыг илрүүлсэн гэдгээ тус улсын тагнуулын агентлаг мэдэгдэв. Эдгээр байгууламж нь Хятад даяарх 20 гаруй мужаас олджээ. Мөн зарим байгууламж нь гадаадын засгийн газрын санхүүжилттэй байжээ. Цэргийн бааз, батлан ​​хамгаалахын компаниуд гэх мэт эмзэг газруудын эргэн тойронд мэдээлэл цуглуулах зорилгоор зарим станцыг суурилуулсан гэж Хятадын тагнуулын агентлаг үзэж байна. Түүнчлэн үр тариа, ургацад дүн шинжилгээ хийх зорилготой байршуулсан станцууд ч байсан гэв. 

Зарим төхөөр

өмж нь хэт жижиг хэмжээтэй бөгөөд суулгахад хялбар, илрүүлэхэд хэцүү аж. Эдгээр нь өгөгдлийг автоматаар цуглуулж, цаг тухайд нь сүлжээгээр цааш дамжуулдаг.

Гадаадын чухам ямар улсуудын станц байсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Холбогдох гадаадын талууд үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл аваагүй аж.

Хятадын эрх баригчид хилийн чанад дахь 10 гаруй төхөөрөмж, улс доторх 3000 гаруй станцад шалгалт хийсний дараа үүнийг илрүүлжээ. “Цаг уурын мэдээлэл нь мэдээллийн аюулгүй байдал, нөөцийн аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг. Энэ нь цэрэг арми, хүнс, экологи, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн ашиг сонирхолтой нягт холбоотой” гэж Хятадын Аюулгүй байдлын яам мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Баяжуулсан нүүрсний анхны цахим арилжаа амжилттай явагдлаа

“Эрдэнэс Тавантолгой” хоёр багц 12.8 мянган тонн баяжуулсан...

“Төрийн бодлого эдийн засгийн биш улс төрийн хонжоо харж байна”

Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна