Дэлхий Дани улсын хөл бөмбөгчид Катарын хүний эрхийн нөхцөл байдлыг...

Дани улсын хөл бөмбөгчид Катарын хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсэн агуулгатай өмсгөлтэй ДАШТ-д оролцоно

Энэ оны сүүлээр болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Дани улсын тамирчид зохион байгуулагч орон Катарын хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсэн агуулгатай өмсгөлтэй оролцохоор болжээ.

Тус улсын үндэсний шигшээ баг уламжлалт улаан болон цагаан өнгийн өмсгөлөөс гадна хар өнгийн гурав дахь сонголттой оролцохоор болсныг өмсгөлийг үйлдвэрлэгч Hummel компани өчигдөр мэдээлсэн байна.

Хар өмсгөлийг “гашуудлын өмсгөл” гэж нэрлэсэн Hummel мэдэгдэлдээ “Бид Дани улсын үндэсний шигшээ багийг дэмжихдээ олон мянган хүний амиар зохион байгуулагдаж буй тэмцээнийг дэмжээгүйгээ давхар илэрхийлж байгаа юм” гэжээ.

Персийн булангийн баян улс Катар хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад асар их хөрөнгө зарсан юм. Ингэхдээ гадаадын ажиллах хүчийг ихээр ашигласан ба тэдний амьдрах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал маш муу байсан гэдэг. Зөвхөн ДАШТ-ий тоглолтууд болох стадионуудыг босгоход 30,000 орчим цагаач ажилчин авч байжээ. Тэдгээрийн ихэнх нь Энэтхэг, Бангладеш, Балба, Филиппин зэрэг Азийн орнуудын иргэд юм.

2021 онд Эмнести Интернэшнл байгууллага эдгээрээс 6,500 ажилчин ослоор амиа алдсан тухай мэдээлж байжээ. Мөн зарим хэсгийн хөдөлмөрийг мөлжиж, цалин хөлсийг багаар тооцож байсан гэх мэдээлэл бий.

Катарын эрх баригчид уг мэдээллийг эрс няцаадаг юм.

Дани улсын шигшээ баг чансаагаараа дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Өнгөрсөн онд Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатанд шалгарч байв. Данийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д Франц, Австрали, Тунис улсуудтай нэг хэсэгт багтжээ.

 

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна