Ангилалгүй 19 настай Бельги-Британийн иргэн бүсгүй дэлхийг ганцаараа тойрч ниссэн...

19 настай Бельги-Британийн иргэн бүсгүй дэлхийг ганцаараа тойрч ниссэн хамгийн залуу эмэгтэй боллоо

Бельги-Британийн давхар иргэний харьяалалтай Зара Рутерфорд өчигдөр Бельгийн Кортрик Вевелгэм нисэх буудалд бага оврын нисэх онгоцоо амжилттай газардуулснаар дэлхийг ганцаараа тойрсон 52,000 км-ийн урт аяллаа өндөрлөжээ.

19 настай энэ бүсгүй таван тивийн 31 улсын газар нутгийг дайрсан аяллаараа хамгийн залуудаа дэлхийг агаараар ганцаарчилж тойрсон эмэгтэй болж байна.

Тэрбээр газардсаныхаа дараа аяллынхаа хамгийн сайхан болон хүнд хэцүү дурсамжуудын талаар сэтгүүлчдэд ярьжээ.

“Аяллын хамгийн хэцүү хэсэг нь Сибирийн дээгүүр нисэх байлаа. Газар дээрх агаарын температур Цельсийн -35 байсан. Хэрвээ хөдөлгүүр маань зогссон бол би амьд гарч чадах байсан эсэхээ мэдэхгүй байв” гэж Зара ярьсан байна.

Түүний эцэг эх нисгэгчид бөгөөд бага байхаас нь хөнгөн онгоцоор хамт нисдэг байжээ.

Зара 14 настайдаа нисэх онгоц жолоодож сурсан ба тэр үеэс хойш дэлхийг тойрох тухай мөрөөддөг болсон байна.

Ингээд өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны өдөр тэр хоёр хүний суудалтай Shark Aero онгоцоор аялалд гарч байжээ. Shark Aero нь цагт 300 км хүртэл хурдалдаг, дэлхийн хамгийн өндөр хурдтай хөнгөн нисэх онгоц юм.

Зара баруун зүгт аяллаа эхэлж, Их Британи, Гринланд, умард, өмнөд Америк тивүүд, Орос, зүүн өмнөд Ази, Энэтхэг, Ойрх Дорнод, Египетээр дайраад Европ тивд буцаж иржээ.

Онгоц нь зөвхөн өдрийн цагаар, тэнгэр цэлмэг байхад нисэх зориулалттай тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа саатаж байсан гэнэ.

Тухайлбал цасан шуургыг өнгөрөөхийн тулд тэр Оросын Магадан хотод долоо хоног саатаж байжээ. Мөн Оросын алс дорнодын 800 оршин суугчтай Аяан хэмээх жижиг хотод гурван долоо хоног саатсан байна.

Энэ хотод англи хэлээр ярьдаг ганц ч хүнгүй, интернэт сүлжээгүй байсан ч нутгийн хүмүүс найрсаг, нөхөрсөг байсныг Зара ярьжээ.

Эх орондоо ирсэн Зара одоо цахилгааны инженерийн мэргэжил эзэмшиж, цаашдаа сансрын нисгэгч болох зорилго тавьсан байна.

Зара Рутерфордын багаасаа үлгэр жишээ болгож ирсэн хүмүүс нь Америкийн анхны эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт, Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терешкова нар ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

2024 онд Дүүргүүдийг удирдах шинэ засаг дарга нарын товч намтар

НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг улираан...

Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн том хүнд зардлын 20, хүүхдэд 50 хувийг буцаан олгоно

ЭМЯ-ны харьяаны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна