Дэлхий Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглож магадгүй...

Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглож магадгүй болжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр буюу Даваа гарагт амьтны эрхийг хамгаалах асуудлаар засгийн газрын хуралдаанд оролцсоныхоо дараа нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглох цаг болсон тухай ярьсныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Хэдийгээр өмнөх шигээ түгээмэл байхаа больсон ч тус улсын ахмад настнууд дунд нохойн махыг хүнсэнд хэрэглэх уламжлал хадгалагдаж, нохойн мах зардаг зах, нохойн махаар үйлчилдэг ресторан цөөн тоотой үлдсэн байдаг.

“Уулзалтын дараа ерөнхийлөгч нохойн махны хэрэглээг хориглох талаар бодох цаг нь болсон гэж хэллээ” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Пак Кюн Ми мэдэгджээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа нохойн махны хоригийн талаар байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртож байгаа энэ үед олон нэр дэвшигч нохойн махны хэрэглээг хориглох амлалт өгч байгаа.

Тухайлбал Мүүн Жэ Иний намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Өмнөд Солонгосын хамгийн олон хүн амтай муж Гёнгигийн захирагч Ли Жэ Мюн нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр нохойн махны хэрэглээг хориглох ёстой гэж үзэж байна.

Сүүлийн үед солонгосчуудын дунд гэртээ нохой тэжээх явдал нэмэгдэхийн хэрээр нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай асуудал урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд хурцаар яригддаг болсон.

Амьтны эрхийг хамгаалах Aware байгууллагын саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь нохой, муурны мах бэлтгэх, худалдаалах явдлыг хориглох ёстой гэж хариулсан бол 49 хувь нь хүнсэнд хэрэглэхийг бүрмөсөн хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ ажлын байр, орлогоо алдах эрсдэлтэй тулгараад байгаа нохойн махны бизнес эрхлэгчид хоригийг эсэргүүцсээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна