Ангилалгүй АНУ дэлхийн бусад улс орнуудад хандивлах зорилгоор 500 сая...

АНУ дэлхийн бусад улс орнуудад хандивлах зорилгоор 500 сая тун Pfizer вакцин худалдаж авах шийдвэр гаргажээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 500 сая тун Pfizer вакциныг дэлхийн улс орнуудад тусламж болгон хандивлахаар худалдаж авах болсныг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.

Жо Байден уг шийдвэрээ энэ долоо хоногт Их Британид болох Их Долоон гүрний удирдагчдын уулзалтын үеэр зарлах гэнэ.

Тэрбээр Их Британи руу нисэхээр онгоцондоо суухаас өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай цухуйлгасан байна. “Би энэ тухай удахгүй зарлана” гэж Байден сэтгүүлчийн асуултад товч хариулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ ашгийн бус үнээр Pfizer компаниас вакцин худалдан авч, эхний 200 сая тунг нь энэ онд, үлдсэн 300 сая тунг ирэх онд дэлхийн улс орнуудад хандивлахаар болсон байна.

АНУ өөрөө хүн амынхаа талаас дээш хувийг вакцинжуулсны үр дүнд коронавирусийн халдварын тархалт үлэмж хэмжээгээр буураад байгаа. Үүнтэй зэрэгцэн вакцины хомсдолтой байгаа бусад улс орнуудад туслахыг олон улсын байгууллагууд Байдены засаг захиргаанаас шаардах нь нэмэгдсэн юм.

Эх сурвалж: AFP

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмжилтээр Улаанбаатар хот 101-р байрт оржээ.

Швейцари улсад төвтэй дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг IQair-ийн...

Ким Кардашиан реалити шоунаас илүү инстаграмаас мөнгө олдог

АНУ-ын телевизийн “Кардашианынхантай хамт” реалити шоугаар олонд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна