Нийгэм Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уялдуулж байгаа

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уялдуулж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа авто зам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа.

Эхний 20 км авто замыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдсэн 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уясан байдалтай явж байгаа. Энэ удаагийн томилолт их чухал. Засгийн газар хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байна. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ-руу шууд гарах гарц, нэг үгээр хэлбэл олон улсын авто зам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхдээ шат дараатайгаар буюу төлөвлөгөөнд үндэслэн бүтээн байгуулалт хийх нь илүү үр ашигтай” гэлээ. 

Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. 

Тодруулбал:

  •  Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс – Хөвсгөл
  •  Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс – Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  •  Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс – Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон
  •  Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс – Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь
  •  Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс – Дорнод, Хэнтий, Сүхбаатар
  •  Улаанбаатар хот орчмын бүс – Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм.

Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд дотоодын 65,000 гаруй жуулчин 13.2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8.6 тэрбум, нийт 21.7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна