Нийгэм "Мазаалай" бондын $500 саяын өрийг бүрэн төлж барагдуулжээ

“Мазаалай” бондын $500 саяын өрийг бүрэн төлж барагдуулжээ

Монгол Улс “Мазаалай” бондын өр төлбөрийг дөрөвдүгээр сарын 6-нд бүрэн барагдуулж дууссан талаар Сангийн яамнаас мэдээллээ.

Таван жилийн хугацаатай, жилийн 10.875 хувийн хүүтэй уг бондын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 133 сая буюу хүүгийн төлбөрийн хамт 140 сая ам.долларыг нь төлсөн тухай Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир тайлбарлав. 

Тэрбээр “2021 оны улсын төсөв дээр бид энэ жил 1.8 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 1.1 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлнө гэсэн байгаа. Үүнээс 2021 онд төлөх хамгийн том дүнтэй, гадаад арилжааны нөхцөлтэй үнэт цаас бол “Мазаалай” бөгөөд дөрөвдүгээр сард бүрэн төлж дууссан” гэв.

Сангийн яам “Мазаалай” бондоос гадна 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр төлж дуусгасан байна.

“200 орчим сая ам.долларыг цаг хугацаанд нь төлсөн нь Монгол Улсын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлээс гадна зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудын хувьд эерэг нөлөөтэй” гэдгийг Б.Сүх-Очир онцоллоо.

Монгол Улсын хувьд

  • 2022 онд Чингис бондын үлдэгдэл 800 сая  
  • 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая 
  • 2024 онд “Номад” бондын 600 сая ам.долларын өр төлөх хүлээлттэй байна.

“Номад” бондын 600 сая ам.доллар нь 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай. “Мазаалай” бондоос хоёр дахин хямд үнэтэй уг бондыг гаргаснаар хүүгийн зөрүүгээс 26.5 сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж байгааг экс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Фэйсбүүкийн ажилчид ажил хаялт зарлажээ

Фэйсбүүк компанийн хэдэн арван ажилчин Даваа гарагт /2020.06.01/...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна