Нийгэм НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт...

НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэр гаргажээ

Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж,  нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс,  Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргалаа.  

Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өчигдөр орой зөвлөлдлөө.  

Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабт очиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах,  ойлголтын зөрүү арилгах зорилгоор НОК, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагыг  байлцуулан, тэдний санал хүсэлтийг сонсон зөвлөлдөж дараах чиглэлийг өглөө.

УОК-оос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг Шадар сайд онцлов.

Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтад орж,  нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг Шадар сайд  танилцуулан хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна