Дэлхий Израйльд вакцинжуулалтын дараа коронавирусийн халдварын тохиолдол эрс буурсан үр...

Израйльд вакцинжуулалтын дараа коронавирусийн халдварын тохиолдол эрс буурсан үр дүн гарчээ

Израйль улсын эрүүл мэндийн яам өөрийн хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтын аяны эхний үр дүнг өчигдөр танилцуулжээ.

Тус улс Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцинаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлэн хүн амаа дархлаажуулж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Израйль улс есөн сая орчим хүн амынхаа таван саяыг вакцинжуулсны нэг сая орчим нь хоёр дахь тунгаа тариулжээ.

Хүн амынхаа 54.7 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлтээр Израйль дэлхийд тэргүүлж байна.

Израйлийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 60-аас дээш насны 750,000 орчим хүнээс 531 нь халдвар авчээ. Энэ нь 0.07 хувь болж байна.

Тэдгээрээс 38 нь дундаас дээш, хүнд, маш хүнд хүртэл хэлбэрээр өвдөж, эмнэлэгт хэвтсэн нь нийт халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулахад бага байгаа юм.

Судалгаанд хамрагдсан 743,845 ахмад нь долоогоос дээш хоногийн өмнө вакцины хоёр дахь тунгаа тариулсан хүмүүс юм байна.

Тэдгээрийн дотроос гурван хүн нас барсан нь вакцин хийлгэхээсээ өмнө халдвар авч, бие нь муудсан байж болзошгүйг Израйлийн эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Вакцинжуулалт эхлэхээс өмнө ийм тооны 60-аас дээш насны хүмүүсийн дунд 7,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 орчим нь дундаас хүнд хүртэл хэлбэрээр өвчилж, 307 хүн нас бардаг байсан гэнэ.

Израйлийн эрүүл мэндийн яамны дүгнэлтээр вакцины эхний тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа халдварын тоо, өвчлөлийн тоо тогтмол буурч эхэлсэн байна. Вакциныг бүтээгч Pfizer/BioNTech компанийн амласан 95 хувийн дархлаажуулалт бодит амьдрал дээр хэрэгжиж байгааг энэхүү үр дүн харуулжээ.

Одоо тус улсын мэргэжилтнүүд вакцинаас гадна хөл хорионы дэглэм өвчлөлийн тоо буурахад нөлөөлсөн эсэхийг нарийвчлан судалж байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна