Технологи ВИДЕО: Uber ТАКСИ юу эсвэл БИЗНЕС ПЛАТФОРМ уу? I

ВИДЕО: Uber ТАКСИ юу эсвэл БИЗНЕС ПЛАТФОРМ уу? I

Дэлхийн олон улс оронд такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг стартап компаниуд гарч ирсээр байгаа бөгөөд тэдний нэг төлөөлөл нь Uber юм.

 "Uber” нь гар утасны аппликейшн ашиглан таксины үйлчилгээ авах боломж олгодог онлайн үйлчилгээний компани. Тус компанийг Трэвис Каланик, Гаррет Кэмп хэмээх бизнес эрхлэгчид 2009 онд байгуулсан ба одоогийн байдлаар компани нь 80 орчим орны 500 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна. 

Тэгвэл та такси дуудлагын онлайн сүлжээний бизнес эрхлэгч “Uber” компаний талаар та юу мэдэх вэ?  

Видео 1: Uber, такси юу эсвэл бизнес платформ уу? I

Дээрх бичлэгээс бид хамгийн түрүүнд юу ойлгох ёстой вэ?

  • “Uber” нь олон улсад IPO хийгдсэн компаниуд дундаас Alibaba, Facebook компанийн дараа буюу гуравдугаарт \82.4 тэрбум доллар\ жагсдаг.  
  • “Uber” шиг компаниудад хөрөнгө оруулагч нарыг эрэмбэлбэл эхлээд жижиг капиталууддараагаар нь хөрөнгө оруулалтын сангууд, хамгийн сүүлд Саудын араб, Soft bank /хамгийн том хөрөнгө оруулагч/ байна. 
  • 2017 оны байдлаар такси үйлчилгээ авах боломж олгодог “Uber” шиг компаниудад 80-аад тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ. \Uber, Didi Chuxing, Crab, Ola, Lyft, Go Je, Rest of Market гэх мэт\
  • “Uber” IPO хийсний дараагаар буюу 2019 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаар 5.2 тэрбум долларын алдагдалтай ажилласан. Энэ бол өндөр алдагдал. (гарсан алдагдлаа тус улиралд ажилчиддаа бонус өгсөнтэй холбоотой гэж зарласан)  “Uber” компани дунджаар улирал тутамд нэг тэрбум долларын алдагдалтай ажилладаг. Үүнээс харвал такси үйлчилгээ эрхэлдэг компанийн хувьд тийм ч сайн зүйл биш.

“Uber” компанийн тайлан /2019 оны хоёрдугаар улирлын байдлаар/

  • Дэлхий дээрх таксинд явдаг хүмүүсийн нийт орлого 108 тэрбум доллар байдаг. Үүнээс ойролцоогоор 20 хувийн шимтгэл буюу 20 тэрбум долларыг \орлого\ “Uber” шиг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд авдаг.  2030 онд 23 хувийн шимтгэл авна гэж бодоход дэлхий даяар 65 тэрбум долларын орлого (такси үйлчилгээний компаниуд нийлээд) олох боломжтой. Өөрөөр хэлбэл, такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд зүгээр нэг таксины компаниуд байсан бол ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. 
  • Тэдний гол зорилго нь өөрөө жолооддог машин юм. Хэрвээ өөрөө жолоодог машин явахгүй л бол “Uber”, “Lyft” зэрэг компаниуд үнэ цэнэгүй болж хувирна. Тус компаниуд анхнаасаа машин өөрөө явна гэж бодож, үнэ цэнээ тооцсон хэрэг. Хөрөнгө оруулагчид нь ч үүнийг мэдэж хөрөнгө оруулалтаа хийсэн.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна