Нийгэм Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн...

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй.

Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий. Ингээд XXI зууны мэдээллийн эринд шударга үнэний дуу хоолой байж, түмэн олны харах нүд, сонордох чих, дэнслэх ухааныг чиглүүлэгч луужин болох хүндтэй үүрэг хүлээсэн үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан та бүхэнд энэхүү ойн баярын мэндийг хүргэе.

 

Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Татварын ерөнхий газрын залруулга

Сүүлийн үед "Татварын алба хувь хүний дансаар орсон орлого бүрт татвар авна" гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр...

Цагдаагийн ерөнхий газар

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: Монгол Улсад 2025 онд 105 хүүхэд сураггүй болж, эрэн сурвалжилж олж тогтоосон.

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны...
- Advertisement -

Авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу 495 албан тушаалтныг “Авлигаас...

Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм. Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл,...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна