Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу 495 албан тушаалтныг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр, СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн I, II курс, Соёлын сургуулийн I курсийн нийт 95 оюутныг авлигын эсрэг сургалтад хамруулав.

