Дэлхий Жо Байдены санал нэмэгдэж, Дональд Трамп шүүхэд гомдол гаргасаар...

Жо Байдены санал нэмэгдэж, Дональд Трамп шүүхэд гомдол гаргасаар байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь тус улсын дөрвөн мужийн санал тооллогын үр дүнгээс хамаарах болоод байна.

Одоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден 253 төлөөлөгчийн саналтай, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 213 төлөөлөгчийн саналтай явж байгаа юм. Тэдний хэн түрүүлж 270 санал цуглуулсан нь АНУ-ын ерөнхийлөгч болох болзлоо хангана.

Нийт зургаан мужид санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаагаас Пенсильвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужуудын үр дүн сонгуулийн хувь заяаг шийдэхээр байна.

Эдгээр мужууд нь тус бүр 20, 16, 15, 11 төлөөлөгчийн саналтай юм.

Санал хураалтын өдөр дуусахад Дональд Трамп эдгээр мужуудын ихэнх хэсэгт авсан саналын тоогоор тэргүүлж байсан бол хоёр дахь өдрөөс эхлэн шуудангаар илгээсэн саналын хуудаснуудыг тоолж эхэлснээр хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү улам багасаж байна.

Яг одоогийн байдлаар хамгийн олон төлөөлөгчийн саналтай Пенсильвани мужид Трамп, Байден нарын сонгогчдоос авсан саналын харьцаа 49.9 : 48.8 болжээ. Цаана нь тоологдоогүй олон мянган саналын хуудас хүлээгдэж байгаа ба сүүлийн 48 цагийн хугацаанд Трампын хувь энэ мужид огцом багасаад байна. Мужийн албаныхан өнөөдөртөө (Улаанбаатарын цагаар 13:00-аас өмнө) багтааж саналын хуудаснуудыг тоолж дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Хэрвээ энэ мужид Байден ялбал бусад мужуудын үр дүнгээс үл хамааран АНУ-ын ерөнхийлөгч болох болзлоо хангах юм.

16 төлөөлөгчийн саналтай Жоржиа мужид хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү бүр бага байна. Энэ мужид Трамп, Байден нарын сонгогчдоос авсан саналын харьцаа 49.4 : 49.3 болоод байгаа ба ердөө 9,000 гаруй саналын зөрүүтэй болжээ. Цаана нь 36,000 орчим саналын хуудас тоологдоогүй байгааг мужийн албаныхан мэдээлсэн юм.

Умард Каролина мужид Трамп 50.0 : 48.6 хувийн харьцаатай тэргүүлж байгаа тул ялах магадлал өндөр байна.

Харин Аризона мужид Байден 50.4 : 48.2 харьцаатайгаар илүү явж байна.

Үлдсэн хоёр муж болох Невада, Аляска нь тус бүр 6, 3 төлөөлөгчийн саналтай тул сонгуулийн ерөнхий үр дүнд бага нөлөө үзүүлэх юм. Одоогийн байдлаар Невада мужид Байден, Аляска мужид Трамп сонгогчдоос авсан саналын тоогоор тэргүүлж байна.

Нэр дэвшигч Жо Байден энэ сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдээд нийт Америкчуудад эцсийн дүн гартал эв нэгдэлтэй, тэвчээртэй байхыг уриалжээ.

Харин Дональд Трамп санал тооллого үргэлжилж байгаа муж бүрийн шүүхэд гомдол гаргасаар байна. Тэрбээр шуудангаар ирсэн саналуудыг тоолохгүй байхыг шаардаж, үүнийг сонгуулийн луйвар гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN, Reuters

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна