Нийгэм ВИДЕО: 8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон...

ВИДЕО: 8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийджээ

Засгийн газрын хуралдаан болж байна.

Өнөөдрийн хурлаас хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэсэн тухай ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ.
Төр, иргэн, аж ахуйн нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна” гэжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 5,043 хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон байна.

Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болов.

Яг энэ байдлаараа буюу бид ямар ч арга хэмжээ авахгүй явбал 2025 гэхэд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүүхдийн тоо жилдээ 500 хүрэхээр байгаа судалгааг салбарынхан нь хийсэн байна.

Орон даяар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр 53 цагдаа (нийслэлд 30, орон нутагт 23) байгаагаас 10 нь жирэмсний амралттай.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна