Нийгэм "Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр...

“Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо”

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1,995 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 хүнийг эмчилж, эдгээсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 298, гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Одоогийн байдлаар эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.Дэлхий дахинд коронавируст халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн нэг хоногт шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.

“55 мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргасан”

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин их хүн тун вакцин оруулж ирэн, дархлаажуулалтыг явуулж байна. Өнөөдрийн байдлаар ванцинжуулалт 78.9 хувьтай явж байгаа бөгөөд 55 мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргажээ. Тиймээс бид нэмж 100 мянган хүн тун вакцин захиалаад байна.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна