Эрүүл мэнд Борооны улмаас 21 газарт автозамд эвдрэл үүсэж, 3.5 тэрбум...

Борооны улмаас 21 газарт автозамд эвдрэл үүсэж, 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хур борооны улмаас улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл, гэмтэл үүссэн талаар Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Тодруулбал, таван хэсэгт  5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3,5  тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байгаа аж.

Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом  суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автчээ

Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом  суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автчээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.

Усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ

Хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.

Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна