Дэлхий Иран улс Дональд Трампыг баривчлуулахаар Интерполд хандав

Иран улс Дональд Трампыг баривчлуулахаар Интерполд хандав

Өчигдөр буюу Даваа гарагт Ираны прокурорууд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлах шийдвэр гаргаж, Интерполоос тусламж хүссэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Трампаас гадна АНУ-ын засаг захиргааны олон албан тушаалтныг Ираны генералын амийг Багдад хотын ойролцоо хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр гаргасан байна.

Уг мэдээг тарсны дараа Интерпол байгууллага Ираны хүсэлтийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгджээ.

Тиймээс энэ шийдвэр нь бэлгэдлийн чанартай, Вашингтон-Тегераны сөргөлдөөнийг харуулсан алхам бололтой.

Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ираны армийн топ генералуудын нэг, Хувьсгалт Гвардын Кудс тусгай хүчний командлагч Кассем Солейманигийн амийг Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх буудлын ойролцоо хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулсан юм.

Энэхүү ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Вашингтоны засаг захиргааны 35 албан хаагч буруутай гэж Тегеран хотын прокурор Аль Алкасимехр дүгнээд тэдэнд “терроризм, аллагын ял” тулгасныг Ираны IRNA агентлаг мэдээлжээ.

Трампыг ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч баривчилж, шийтгэхийн төлөө тасралтгүй ажиллахаа Алкасимехр амласан байна.

Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук өчигдөр Саудын Арабт хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол хэн ч тоохгүй, суртал нэвтрүүлгийн чанартай арга хэмжээ. Ираныг тэнэг харагдуулахаас өөр үр дүнгүй үйлдэл” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна