Нийгэм С.ГАНБААТАР МАХН-ЫН ДАРГА “БОЛНО”

С.ГАНБААТАР МАХН-ЫН ДАРГА “БОЛНО”

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн саналт хураалт улс орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн үр дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зангидаж оролцсон МАН 62 суудлыг авч, түүхэндээ анх удаагаа үнэмлэхүй олонхиор дараалан засаглах эрхтэй болов. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ес бүр парламентад Бүлэггүй хоцорч байсан АН 11 суудлыг авснаар дахин сөрөг хүчний байр сууриа “хадгалж” үлдэв.

Харин МАХН тэргүүтэй “Та бидний эвсэл”-ээс С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Т.Доржханд нар сонгогдсоноор 2020 оны шинэ парламентын бүрэлдэхүүн тодорхой болсон юм.

Сонирхолтой нь, сонгуульд намаа удирдан оролцсон ч ялагдал хүлээсэн АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдлээ. Намын даргын албан тушаалаа дараагийн дарга тодортол Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлээд байна. Ц.Туваан өмнө нь АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. С.Эрдэнийн араас ШИНЭН эвслийн дарга Ж.Батзандан өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, АН болон ШИНЭН-ын дарга нар албан тушаалаа өгсөн нь дараагийн удирдлага нь хэн байх вэ? гэсэн асуултыг дагуулж байна.

Нөгөөтэйгүүр, АН, ШИНЭН-ын араас МАХН-ын дарга Н.Энхбаяр албан тушаалаа өгөх үү гэсэн асуулт, хүлээлтийг үүсгээд байгаа юм. Сонгуулийн үр дүнгээр нам нь ялагдал хүлээвэл дарга нь огцордог жишиг, заалт МАН, АН-ын дүрэмд бий. Харин ШИНЭН-ын дарга Ж.Батзандан албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн нь Н.Энхбаярыг МАХН-ын удирдлагаас огцруулж мэдэх үндсийг тавиад байгаа хэрэг.

Ууган, удаахь хоёр намын дүрэм, улс төрд уламжлал болсон жишгээр Н.Энхбаяр МАХН-ын даргын албаа өгвөл Орхон аймгаас цорын ганц суудлыг авчирсан С.Ганбаатар түүний орыг залгах магадлал өндөртэй хүнээр тодорч байна. Тэрбээр МАХН-ын дэд даргын албатай.

Тэгээд ч парламентад авсан суудлынхаа тоогоор ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй болсон МАХН-ын Н.Энхбаярыгаа дахин сойх уу, түүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

Сүүлд нэмэгдсэн

АТГ: Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А, Өлгий сумын удирдах албан тушаалтан...

Сербийн парламентын сонгууль.

Серби улсад болсон парламентын сонгуулиар 13 жил засагласан авторитар дэглэмийн эсрэг оюутны хөдөлгөөн удирдан орсон "Student List" эвсэл түүхэн...

НҮБ-ын биологийн олон янз байдлын чуулган.

Армени улсын Ереван хотод болж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын COP17 дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Араб, Орос,...

“Харанхуй Аравдугаар сар” (Black October) цахим халдлага.

Дэлхийн нийт вэбсайтуудын 70 орчим хувийн суурь болдог PHP технологид "PHP2Shell" хэмээх маш аюултай цоорхой илэрч, үүнийг хиймэл оюун...
- Advertisement -

Сателлит болон гар утасны шууд холболт хийнэ.

АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Хороо (FCC) SpaceX компанийн Starlink хиймэл дагуулыг T-Mobile сүлжээний хэрэглэгчдийн гар утастай шууд холбогдож (Direct-to-Cell),...

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна