Эдийн засаг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн хооронд тусгай...

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгажээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

НҮБ-ын Ерөнхий Ассамблэй AI -ын тухай Дэлхийн анхны тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблэй хувийн мэдээлэл болон хүний эрхийг хамгаалах,...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна