Дэлхий Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон...

Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэрэглэгчдээ улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг сошиал медиа компаниудад хариуцлага тооцох хууль санаачлахыг үүрэг болгосон захирамж гаргажээ.


“Бид өнөөдөр үг хэлэх эрх чөлөөг аюулаас хамгаалахаар энд цуглаад байна” гэж Трамп захирамжинд гарын үсэг зурахын өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Хоёр хоногийн өмнө Дональд Трампын твиттер хуудсандаа гаргасан мэдэгдэлд Твиттер компани “худал мэдээлэл” гэсэн хаяг зүүж, бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас нягтлан шалгахыг уншигчдад нь анхааруулж байв.
Энэ явдал Трампыг нэлээд бухимдуулж, тэрбээр Твиттер компанийг хаалгана хэмээн сүрдүүлж байсан юм.
Трампын захирамжийн дагуу АНУ-ын хууль зүйн яам Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах ёстой болж байна.
Уг зүйл заалт нь сошиал медиа компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэл олгодог юм.
 Мөн хэрэглэгчийн нийтэлсэн агуулга, сэтгэгдэлд сошиал медиа компаниуд хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг.
Трамп харин хэрэглэгчидтэйгээ улс төрийн үзэл бодлоор ялгаж харьцсан компаниудын эрх мэдлийг хязгаарлах нэмэлт заалт оруулах чиглэл өгсөн байна.
Дональд Трамп нь 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Твиттер, Фэйсбүүк компаниудын платформыг амжилттай ашигласан гэгддэг. Харин тэр ерөнхийлөгч болсныхоо дараа дээрх компаниудыг консерватив үзэл бодлыг хааж, хориглож байна хэмээн шүүмжлэх болсон юм.
Өчигдөр сэтгүүлч түүнээс твиттер хуудсаа устгах эсэхийг асуухад Трамп “Хэрвээ энэ улс оронд шударга хэвлэл мэдээлэл байсан бол би дор нь устгах байлаа” гэж хариулжээ.

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна