Нийгэм Коронавируст халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 16 орон байна

Коронавируст халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 16 орон байна

Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахал нийт 213 улс оронд илэрч 5.5 сая хүн халдвар аваад буй. Тэгвэл нэг ч хүнээ алдалгүй, өөрийн улсад илэрсэн бүх тохиолдлуудаа эдгээж, халдварын идэвхтэй тохиолдолгүй болсон 16 орон байна. 

Үүнд Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Сент-Китс ба Невис, Доминика, Шинэ Каледон, Зүүн Тимор, Эритри, Макао зэрэг улс болон өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүд багтаж буйгаас Европ тивд байрлах Фарер арлууд улсад нийт 187 тохиолдол илэрснээс нэг ч хүн амь эрсдэлгүй эдгэжээ.

Тус улсад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 5-нд илэрсэн ба сүүлийн өвчтөн тавдугаар сарын 9-нд эдгэсэн байна.

Харин Монсеррат, Тринидад ба Тобаго, Монтенегро, Белиз гэсэн орнуудад идэвхтэй тохиолдол үлдээгүй буюу илэрсэн тохиолдлуудынхаа ихэнхийг эдгээж мөн зарим хүнээ алдсан байна. 

Жишээ нь Монтенегро улсад халдварын 324 тохиолдол илэрснээс 9 нь нас барж үлдсэн 315 хүнийг эдгээсэн бол Тринидад ба Тобаго улсад 116 тохиолдол илэрснээс 8 хүн нас барж үлдсэн 108 нь эдгэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа

АНУ-ын батлан хамгаалах салбарын дэмжлэгтэйгээр “Stratolaunch” компанийн бүтээсэн “Talon-A” нэртэй дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг Номхон далайн...

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн энэ...

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд...
- Advertisement -

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай

Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч,...

6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинд УБ дугаар олгохгүй”

Энэ оны зургаадугаар сарын 1 /2025.06.01/-ний өдрөөс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна