Нийгэм Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.

Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа.

Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна.

Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдлыг танилцуулбал, хөнгөн нэг, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байгаа. Эмчилгээнд орсон хүний тоо нэмэгдсэн бөгөөд бэлтгэгдсэн багууд орж ажиллаж байгаа. Тиймээс  эмчилгээний багийнхан орж гарахдаа хамгаалалтын хувцсаа өмсөж тайлдаг шар бүс буюу камерын тоог нэмэгдүүлээ. Мөн мананцар үүсгэдэг кабинтай болохоор захиалга өгөөд байна. Энэ нь хувцасны гадна талд наалдсан вирусийг тодорхой хувиар устгах үүрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байна. Ер нь ажилтнууддаа халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа” гэв.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна