Нийгэм ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 63.9КМ ГАЗАРТ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 63.9КМ ГАЗАРТ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл “Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно. Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр. Өнөөдөртөө 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийх гэж байна. Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллалаа. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсч байна. Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно. Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.  Өглөө 08:00 цагаас өмнө хувийнхаа ажлыг зохицуулж болно. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ. Хөл хориог тодруулбал, Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтооно” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна