Нийгэм Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрч,...

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрч, Оросын халдварын тоо Хятадынхыг гүйцлээ

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургууль Даваа гарагт баталжээ.

Үүнээс бараг нэг сая орчим нь АНУ-д оногдож байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Ухань хотод эхний 41 тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ийнхүү 3 саяын босгыг давжээ.

Харьцуулбал жил бүр улирлын чанартай ханиад томууны улмаас 3-5 сая хүн өвчилдөг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш хоногт дунджаар 82,000 халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байжээ. Нийт тохиолдлын гуравны нэг орчим нь АНУ-д, 40 гаруй хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна.

Өчигдрийн байдлаар Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дэлхий даяар 200,000 гаруй байжээ.

Хэдийгээр коронавирусийн тархалт буурах шинжгүй байгаа ч энэ долоо хоногоос АНУ-ын зарим мужууд, Европ, Азийн хэд хэдэн улс орон хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа сэргээх алхам хийж эхлээд байна.

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-д бүртгэгдсэн халдварын нийт тоо Хятад улсын тоог гүйцсэн нь дэлхийн хамгийн олон халдварын тохиолдолтой 10 орны эрэмбэд гарсан ганц өөрчлөлт байлаа.

Даваа гарагийн байдлаар Орос улсад нийт 87,147 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол Хятадын тохиолдол 83,804 болоод байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 6,361 тохиолдол шинээр нэмэгдсэн бол Хятадад 3 тохиолдол нэмэгдсэн байна. 

Дэлхийд хамгийн олон халдварын батлагдсан тохиолдолтой 10 орны тоо баримт сүүлийн байдлаар:

 УлсуудХалдварын тохиолдолЭндэгдэлХарьцаа
1АНУ972,96955,1186%
2Испани236,19923,52110%
3Итали197,67526,64413%
4Франц162,22022,89014%
5Герман158,1425,9764%
6Их Британи154,03821,09214%
7Турк112,2612,9003%
8Иран91,4725,8066%
9Орос87,1477941%
10Хятад83,8044,6336%

Эх сурвалж: Reuters, AFP, Associated Press

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах...

Афганистанд 2,500 цэрэг үлдээх генералын зөвлөгөөг Байден хүлээж аваагүй гэв

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын хоёр генерал, Пентагоны тэргүүн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна