Дэлхий Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн Бусан хотын захирагч огцрох шийдвэрээ...

Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн Бусан хотын захирагч огцрох шийдвэрээ зарлажээ

Өмнөд Солонгосын хамгийн том боомт хот Бусаны захирагч О Кео Дон төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ.

“Би төрийн албан хаагч эмэгтэйтэй таван минутын хугацаанд уулзахдаа биед нь гар хүрч, зохимжгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ноцтой хэрэг. Тиймээс би толгой мэхийн уучлал гуйж байна” гэж Бусан хотын захиргааны байранд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр мэдэгдсэн байна.

2018 онд хотын захирагчаар сонгогдож, 2022 он хүртэл ажиллах байсан О Кео Доны хувьд энэ нь гэнэтийн шийдвэр юм.

Тэрээр эрх баригч Солонгосын Ардчилсан Намын гишүүн ажээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч болон түүний гэр бүлийнхэн захирагчийг огцрохыг шаардаж байгаа гэнэ.

Бүх хариуцлагыг өөрөө хүлээх тухай мэдэгдсэн захирагч хохирогчийн нэр төрийг хамгаалахыг иргэд болон хэвлэл мэдээллийнхэнд уриалжээ.

Эрх баригч намын ёс зүйн хороо Баасан гарагт хуралдаж, О Кео Доныг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх гэнэ.

Эх сурвалж: Korea Times

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна