Нийгэм 300 ортой төрөх эмнэлгийн нэг блок барилгыг энэ сард...

300 ортой төрөх эмнэлгийн нэг блок барилгыг энэ сард ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанид даалгав

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан.

Өнөөдөр тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар газар дээр нь ажиллав.

Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай аж.

Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад уламжилсан. Төлөвлөсөн ёсоор эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх ёстой.

Цаг үеийн шаардлагаар гадны улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байршуулах мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж Улсын Онцгой комиссоос дээрх эмнэлэгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулах шийдвэрийг ийнхүү гаргаад буй.

Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг нийт 20 гаруй газар иргэдийг тус бүр хуваан тусгаарлаад байгаа юм.Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг нийт 800 гаруй өрөөтэй ба 140 ортой амаржих газар, 160 ортой нийт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.

Гурван блок бүхий есөн давхар эмнэлгийг эхний ээлжинд энэ сард багтаан нэг блок барилгыг ашиглалтад оруулах үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК-д өглөө.

Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа ханган, үлдсэн хэсгийг хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бүх хүчээ дайчлан ажиллахыг хүсэж, гүйцэтгэгч компанийн хамт олонд амжилт хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна