Энэ сард танилцуулагдсан хамгийн сонирхолтой төхөөрөмжүүдийн нэг болох Acer компанийн шинэ “Sospiro A70 5G” гар утас нь арын үндсэн камерынхаа хажууд 1.88 инчийн жижиг дэлгэцтэй бүтээгджээ. Энэ нь хэрэглэгчдэд өндөр нягтаршилтай арын камераараа өөрийгөө харж “селфи” хийх, цаг болон мэдэгдэл харах тун хялбар шийдэл болсон байна..
