Нийгэм Бусдыг гэмтээсэн н.Даваанямын хурандаа цолыг хурааж, тагнуулын албанаас чөлөөлжээ

Бусдыг гэмтээсэн н.Даваанямын хурандаа цолыг хурааж, тагнуулын албанаас чөлөөлжээ

Өнгөрсөн сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн бичлэгийг бид дэлгэсэн. Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан архины шилээр толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн. 

Энэ хэрэг “Энканто Булл”-ын VIP өрөөнд болсон юм. Харин Тагнуулын хурандаа нарын хэргийг шалгаж илрүүлэх үүрэгтэй БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн удирдлагууд болон албан хаагч нарт хариуцлага тооцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл жинхэнэ хэргийн эздэд хариуцлага тооцжээ. Зодоон хийсэн тагнуулын хурандаа нарт ажлын цагаар архидан согтуурч, танхай балмад хэргээ нуун дарагдууллахыг оролдсон гэдэг үндэслэлээр ТЕГ-аас хариуцлага тооцжээ. 

Тодруулбал н.Даваанямын хурандаа цолыг нь хурааж тагнуулын албанаас халсан байна. Харин хамт архидсан Ж.Төгс-Очирыг хурандаа цолыг нь бууруулж дэд хурандаа болгож, хэлтсийн даргаас тасгийн дарга болгожээ.

Эх сурвалж: Zarig.mn

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна