Хууль АТГ-Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс

АТГ-Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 8-12-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 460 мэдүүлгийг хянажээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Бэрх хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, илүү цагийн цалин хөлс тогтмол олгосон, байгууллагаас хэрэгжүүлж буй дэмжлэг туслалцаанд хууль бусаар хамруулсан зэрэг үйлдлийг шалгаж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна