АНУ болон Ираны хооронд геополитикийн асуудал дахин сэргэж, газрын тосны үнэ 90 ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор Уолт Стрит дэх дэлхийн хамгийн том технологийн компаниуд болон хагас дамжуулагч, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа сүүлийн 5 долоо хоногийн хамгийн доод цэгтээ хүрч уналаа. S&P 500 индекс 1.6%-иар, харин чип үйлдвэрлэгчдийн нэгдсэн индекс 3.6%-иар тус тус буурсан байна. Шинжээчид хиймэл оюуны давалгааг дагаад хэт хөөсрөөд байсан технологийн салбарт том савлагаа үүсэж байгааг анхааруулав.
https://www.theedgesingapore.com/news/us-stocks/tech-stocks-sink-oil-jumps-us-iran-jitters
