Франц, Нидерланд тэргүүтэй 27 орны хуулийн байгууллагууд хамтран “Operation Saffron” ажиллагааг явуулж, дэлхийн хамгийн том кибер гэмт хэрэгтнүүдийн ашигладаг байсан “First VPN” сүлжээг бүрэн хааж, 33 сервер болон домэйн хаягуудыг нь хураан авлаа. Тус VPN сүлжээ нь ransomware халдлага хийх, дата хулгайлах үйл ажиллагааг нууцаар явуулахад тусалдаг байжээ.
