Нийгэм Монгол улсын авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид ташкентын авлигын эсрэг...

Монгол улсын авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид ташкентын авлигын эсрэг vi форумд оролцож байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2026 оны 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ташкентын Авлигын эсрэг VI форум болон ACI LEN (Anti-Corruption Initiatives Law Enforcement Network) уулзалтад оролцож байна.

“Ил тод байдал,  хариуцлага, дижитал харилцан уялдаа, авлигын эсрэг засаглалын шинэ архитектур: хяналтаас урьдчилан сэргийлэх рүү” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус форум нь авлигатай тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, олон улсын байгууллага, хууль сахиулах болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэсэн олон улсын стратегийн томоохон платформ болж байна.

Энэ удаагийн форумд дэлхийн 20 гаруй улсын шүүх, прокурор, хууль сахиулах болон авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд удирдах албан тушаалтан, эрдэмтэн, судлаач, шинжээчдээс бүрдсэн 50 гаруй албан тушаалтан илтгэл тавьж, авлигаас урьдчилан сэргийлэх, институцийн ил тод байдал, дижитал шилжилт, олон нийтийн оролцоо, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож байна.

Ташкентын Авлигын эсрэг VI форумын хүрээнд оролцогчид төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, дижитал шилжилтэд суурилсан авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо, бүс нутгийн хамтын ажиллагаа, авлигын эсрэг боловсрол, нийгмийн түншлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Форумын үр дүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал технологид суурилсан авлигаас урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг хөгжүүлэх, институцийн ил тод байдал, хариуцлагыг сайжруулах чиглэлээр зөвлөмж бүхий тунхаг бичиг гаргах юм.

Форумын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Авлигатай тэмцэх агентлаг хооронд “Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид ташкентын авлигын эсрэг vi форумд оролцож байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2026 оны...

SpaceX — Starship туршилт

SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск Техас дахь Starbase төвөөс Starship-ийн хөдөлгүүрийн туршилт амжилттай болсныг X платформ дээр мэдэгдэв.

Cybersecurity — Phishing халдлага өсөв.

АНУ-ын Cybersecurity and Infrastructure Security Agency (CISA) байгууллага fake banking website ашигласан phishing халдлага нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Samsung — Galaxy AI сайжруулав.

Samsung Electronics Сөүл хотод болсон танилцуулгын үеэр Galaxy AI-ийн realtime орчуулга болон AI photo edit функцийг шинэчилснээ зарлалаа.
- Advertisement -

Apple — Шинэ AI функц туршиж байна.

Bloomberg агентлаг Apple компани iOS-ийн дараагийн шинэчлэлд offline AI assistant болон battery optimization систем нэмэх туршилт хийж байгааг мэдээлэв.

AI Google Gemini шинэчлэлт

Google компанийн CEO Сундар Пичай Калифорнид болсон AI хөгжүүлэгчдийн арга хэмжээний үеэр Gemini AI нь зураг, текст, видео зэрэг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна