Хууль Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр...

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хууль зүй, дотоод хэргийн салбар нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, улсын хил хамгаалал, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж буй томоохон салбар гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна гэлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.

Сүүлд нэмэгдсэн

УЕПГ: “ХАР ТАМХИНЫ АХИСАН ШАТНЫ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026...

ОНЦЛОХ ИШЛЭЛ

ОНЦЛОХ ИШЛЭЛ “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх...

- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна