Дэлхий Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох явдал нэлээд гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас тус суугаа ЭСЯ-наас дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

-Олон нийтийн газар, жуулчдын төвлөрсөн бүсэд халаасны хулгай, дээрэм, залилангийн гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Иймд гар утас, түрийвч, үнэт эд зүйлсээ ил задгай авч явахгүй, аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг анхааруулав.

Манай зарим иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах явдал гарсаар байна. Вьетнам улс нь хууль тогтоомж хатуу, ялангуяа бүлэглэн хулгай хийх тохиолдолд 8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг, чанга хатуу хууль тогтоомжтой болохыг мэдэгдэж байна.

-Танихгүй хүний санал болгосон унаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, албан ёсны үйлчилгээг ашиглана уу.

-Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх нь зайлшгүй бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах, хэрэглэх нь онцгой хүнд ял шийтгэлтэй болохыг анхаарна уу.

-Бусдын эд хөрөнгийг гэмтээх, зодоон маргаанд оролцох, олон нийтийн дэг журам зөрчих нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

-Албан ёсны зөвшөөрөлгүй ажил эрхлэх, визний хугацаа хэтрүүлэх нь торгууль ногдуулах, албадан гаргах арга хэмжээ авахуулах эрсдэлтэй.

Иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд сахин, хариуцлагатай, соёлтой зорчихыг тус ЭСЯ-наас уриалав.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна