Нийгэм ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГУУЛАХААР АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН...

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГУУЛАХААР АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.

Замын Үүд сумынханы хувьд газрын асуудал тулгамдсан асуудлын нэг болжээ. Тус суманд газар өмчлөл хаалттай байна гэж иргэд шүүмжиллээ. Эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулья гэсэн ч хүртээмжгүй байгааг хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдэв. Ажлын хэсгийг ирэх 7 хоногт Замын Үүдэд ажиллуулахаар боллоо.

Түүнчлэн хил, гаалийнханы уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох тал дээр Засгийн газар анхаарч ажиллана гэсэн Ерөнхий сайдын байр суурийг Замын Үүд сумын иргэд талархан хүлээн авлаа.

Г.ЗАНДАНШАТАР: Замын Үүдэд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хил, гааль, чөлөөт бүсийн уялдаа холбоог сайжруулж байж авлигын эрсдлийг бууруулна. Үүний эхлэл болгож сумын газар олголтыг эргэж харах, бүртгэлийг цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлнэ. Энэ бол Замын Үүд сум цэгцрэх хөдөлгөөн юм.

Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэж хувь хэмжээ тогтоож буйг эргэж харахыг тэдний төлөөлөл хүслээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж буйг хэлэв.

Жолооч нарт ногдуулсан татварын хувь хэмжээг 30 хувь болгож бууруулсан төдийгүй татварын шатлалыг үгүй болгосон тогтоолыг аймгийн ИТХ баталсан. Харин тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаад байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэж Ерөнхий сайд мэдээлэв.

Сүүлд нэмэгдсэн

УЕПГ: “ХАР ТАМХИНЫ АХИСАН ШАТНЫ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026...

ОНЦЛОХ ИШЛЭЛ

ОНЦЛОХ ИШЛЭЛ “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх...

- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна