Нийгэм "10.01-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000...

“10.01-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг”

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна.

А.Амартүвшин “Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх нүүрс түлж байна. Түүхий нүүрсийг хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалт тавин ажиллаж байна. 2024-2025 онд шилжих өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг юм” гэв.

Худалдан авалтын тухайд иргэд есдүгээр сарын 15-наас “Сайн” карт болон “Хотула” аппликэйшн ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. Харин арванхоёрдугаар сарын 15-наас “Сайн” картын системийг бүрэн хална.

Өөрөөр хэлбэл иргэд аппликэйшнд суурилж нүүрсээ худалдан авдаг болох аж.

Үнийн хувьд шахмал түлш нэг шуудай /25 кг/ 3750 төгрөгөөр, шинэ хагас коксыг аравдугаар сарын 1-нээс нэг шуудай /25 кг/ 5000 төгрөгөөр борлуулна.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна